logo mamsfМАМСХ –ны мотоспортын шилдэг тамирчин Э.Халиунболд 2012 онд зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах цуврал уралдаануудад амжилт гаргах зорилгоор АНУ-ын Лос Анжелос хотын ойролцоо Оресто багшийн удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Оресто багшийг МАМСХ 2010 онд Улаанбаатар хотноо урьж 15 хоногийг сургалт семинар удирдуулж байсан юм. Э.Халиунболдын АНУ-д бэлтгэл хийх хугацааны бүх  зардлыг Алтай констракшен компаны гүйцэтгэх захирал Х.Батбаасан гаргасан бөгөөд, ҮАМСК байгуулж, Э.Халиунболд, автоспортын тамирчин Д.Болдбаатар нарыг клубтээ авч бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж байгаа.