moto-odorlog-2015

Монгол улсад мотоциклын спорт үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Түүхт ойн арга хэмжээний нэг мотоциклчдын өдөрлөгийг Их Эзэн Чингисийн талбайд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг зохион явуулахад хамтран ажилласан байгууллага Speed клуб, Total muzic, Red bull Husky, Эко мото клуб, ҮАМСК, Motosport Mongolia, One life, Өмнөговь аймгийн авто мото спортын клуб, Эрдэнэт, Булган аймгийн салбар зөвлөл, УБТЗ-ын соёлын ордон, МАМСХ-ны удирдах бүрэлдхүүн болон нийт оролцсон тамирчид, хөгжөөн дэмжигчид та бүхэнд баярлалаа гэдгээ илэрхийлье. Арга хэмжээг зохион байгуулалттай явуулахад тусласан нийслэлийн цагдаагийн газар, Гэрэлтүүлэг чимэглэл компани зэрэг байгууллагад талархалаа илэрхийлье. Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.