logo mamsfМАМСХ 2011 оны хугацаанд зохиогдсон уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчид, клубүүдийг шалгаруулан, Монгол улсын Төрийн ордонд шилдэгийн цомыг гардуулав. Арга хэмжээнд МАМСХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, МАМСХ-ны дэд ерөнхийлөгч Д.Дашзэвэг, Техникийн спортын төвийн дарга Д.Ганбат нар байлцлаа. Мотоспортын төрөлд 65сс ангилал Н.Итгэлхүслэн, 85сс ангилал Х.Мөнхболор, 125сс ангилал Э.Халиунболд, 350сс ангилал Б.Баттөр, Ралли ангилал А.Пүрэвдорж, Ендуро ангилал А.Дашдорж, Авто спортын шилдэг тамирчин Г.Батзаяа, Автоспортын шилдэг баг Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, Оны шилдэг клуб захирал Х.Батбаасан Үндэсний авто мото спортын клуб тус тус шалгарлаа.