khaliunbold-usa

Мотоспортын тамирчин ОУХМ Э.Халиунболд АНУ-д бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ. Саяхан өнгөрөгч сард нэгэн томоохон уралдаанд оролцож 2-р байрт шалгарсан бол сарын сүүлийн амралтын өдрүүд буюу 3-р сарын 28-29 өдрүүдэд дахин нэг уралдаан болох Loretta  Lynn оролцож түрүүлсэн байна. Өнгөрсөн жил энэхүү нэр хүндтэй томоохон уралдаанд оролцож 4-р байрт шалгарч байсан түүхтэй бөгөөд энэ жил амжилтаа ахиулсан байна. Э.Халиунболд нь удахгүй 4-р сарын 18-19 ний өдрүүдэд арлын орон Япон улсад зохиогдох бүх Японы аварга шалгаруулах уралдаанд оролцоод эх орондоо ирнэ.