angarsk-2015

ОХУ-ын Ангарск хотноо Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн баярын нэрэмжит мотоциклын бартаат замын уралдаан 8-р сарын 15 ны өдөр зохиогдлоо. Уралдаанд Д.Очирсүх дасгалжуулагчтай, спортын мастер Х.Мөнхболор, дэд мастер Б.Батмөнх, залуу тамирчин Н.Тамир нар оролцлоо. 85сс ангилал Н.Тамир 2-р байр, 125сс ангилал Б.Батмөнх 3-р байр, Х.Мөнхболор 5-р байрт орлоо.