logo mamsfМонголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны салбар орон нутаг дахь зөвлөл Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо Шанх транс автомашины бартаат замын уралдаан зохиогдлоо. Уралдаанд Замын Үүд сумын болон Өмнөговь аймгийн нийт 14 тамирчин гараанаас гарч уралдлаа. Уралдаанд оролцсон тамирчид нийт 3 удаа гараанаас гарч уралдсанаас спортын дэд мастер Эрдэнэсан түрүүлж, удаах байруудад мөн дэд мастер Мөнхдэлгэр, Бадамгарав нар шалгарч, цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.