Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны үндэс суурь 1958 оны 6-р сарын 1 ний өдөр УБХТН-ийн / тухайн үед ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг / Төв Авто Мото Клуб байгуулагдсан билээ. ТАМК-ын анхны даргаар мотоспортын анхны мастер Ц.Адилбиш томилогдон ажиллаж, орон тооны багш дасгалжуулагч, шигшээ багийн тамирчидтай үйл ажиллагаа явуулж байсан цагаас хойш 60 дахь жилтэйгээ золгож байна.  Түүхт ойг үе үеийн зүтгэлтэн, багш дасгалжуулагч, тамирчдын хамтаар амжилт бүтээлээр тэмдэглэн өнгөрүүлэх болно.