logo mamsfУлиран одож буй 2014 онд МАМСХ багагүй ажлыг амжуулж, амжилтаа дүгнэж, шилдэгүүдээ шалгаруулсан бол ирж буй 2015 он түүхэн үеийн тоолол болно. 1955 оны 5-р сарын 2 ны өдөр одоогийн махкомбинат орчимд анхны улсын аварга шалгаруулах уралдаан  зохиогдсоноос хойш энэхүү өдрийг мотоспортын төрсөн гэж тэмдэглэн эхэлсэнээс хойш 60 настай золгох он. 1965 оны 1-р сард Олон улсын мотоциклын /FIM/ холбооны их хурлаар БХТН-ийн Төв Авто Мото Клубыг олон улсын холбооны гишүүнээр элсүүлэн авсан цагаас эхлэн Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо байгуулагдсаны 50 нас тохионо.