logo mamsf1955 оны 5-р сарын 2 ны өдөр одоогийн махкомбинат орчим анхны мотоциклын улсын аварга шалгаруулах уралдаан зохиогдсон түүхтэй. Энэхүү уралдаанд радиоспортын гавъяат дасгалжуулагч Б.Дамбий түрүүлж байсан тэр цагаас хойш даруй 60 жил өнгөрсөн байна.

1965 оны 1-р сард Москва хотноо хуралдсан Олон улсын мотоциклын холбоо /FIM/- ны их хурлаар БХТН-ийн Төв Авто Мото Клубыг олон улсын холбооны гишүүнээр элсүүлсэн тэр өдрөөс хойш Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо байгуулагдаж, мөн 50 жил өнгөрсөн байна.