b-zereglel-2015

b-zereglel-2015-1

Монгол улсад авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн нэрэмжит автомашины бартаат замын залуучуудын улсын аварга шалгаруулах уралдаан зохиогдож өндөрлөв.
Уралдааныг зохион явуулахад ивээн тэтгэгчээр Зэлтэрийн зам компани, Нью жуулчин компани, Монгол аялал, Кар турист зэрэг компаниуд оролцож ажилласанд талархалаа илэрхийлье. Нийт оролцсон 47 тамирчдаас Акума компаний тамирчин Саруултөгс шилдэг нь байж түрүүлсэн бол удаах байрт Наранбаатар, Мөнхтогтох нар шалгарч, цом, алт,мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдав. Уралдааны тусгай шагналаар Д.Золзаяаг шалгаруулж шагналаа.