olon-temtseen 1
2015 оны Эндурогийн улсын аварга шалгаруулах цуврал уралдааны 1-р шат өнгөрөгч бямба гариг Ар Гүнтийн аманд зохиогдлоо. Уралдаан 3 ангилалд явагдаж 60 орчим тамирчид 5 км-ын тойргийн урттай байгалийн саадтай замд ангилал тус бүр 2 гараа гарч уралдаж, дүнгээ гаргалаа.
- Сонирхогч ангилал 1-р байрт Л. Мөнхбаяр түрүүлж, удаах байруудад Энхжаргал, П.Төрбат нар орлоо.
- 250 сс ангилал тэргүүн байрыг ОУХМ Х.Тэмүүжин эзэлж, удаах байруудад спортын мастер П.Мөрөн, А.Дашдорж нар оров
-450сс ангилалд хамгийн олон тамирчид өрсөлдсөнөөс 1-р байрОУХМ Э.Халиунболд эзэлж, спортын мастер Ч.Оргил,Т.Баярмагнай нар шалгарлаа.
Уралдааныг мотоспортын ОУХМ Б.Батцэнгэл тэргүүнтэй SPEED мото клуб зохион байгуулж, Хэрлэнбаяр захиралтай aTV клуб, Мото травел шоп ивээн тэтгэж хамран зохиолоо.

 

olon-temtseen 2

olon-temtseen 3