moto-festival-2015

Монголын Чопперчууд анх удаагаа Мото фестивалыг өргөн хүрээтэй сайхан зохион явууллаа.  Арга хэмжээнд Монголын мото клубүүдээс гадна ОХУ-ын Улан Удэ, Иркутск, Петровск зэрэг олон хотоос олон хүмүүс хүрэлцэн ирлээ. Зохион байгуулагчдын зүгээс Монголын мотоспортын ахмад тамирчид ОУХМ Д.Дашдорж, З.Батцэнгэл, Ю.Эрхэмбаяр, Ц.Нямдорж, Ж.Очирсүх, Л.Баасанжав, Ш.Эрдэнэбилэг болон шилдэг тамирчид ОУХМ Э.Халиунболд, Д.Болдбаатар, Х.Тэмүүжин,П.Мөрөн нарт хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээний үеэр Монгол улсад Чопперийн хөдөлгөөнийг анхлан санаачлагч С.Пэрэнлей агсанд хүндэтгэл үзүүлж, МАМСХ-ны хүндэт тэмдэгийг үр хүүхдүүдэд нь гардуулав.