Шаамар суманд автомашин, мотоциклын бартаат замын улсын аваргын уралдаан боллоо
Автомашины бартаат замын залуучуудын улсын аварга шалгаруулах уралдаан Сэлэнгэ аймгийн Шаамар суманд боллоо. Уралдаан 25 тамирчин оролцож 4 гараа уралдсанаас Саруултөгс тэргүүн байр эзэлж удаах байруудад Батзориг, Онон нар шалгарлаа.
Мөн мотоциклын бартаат замын улсын аваргын цуврал 2 зохиогдлоо.
65сс ангилал Б.Хонгор түрүүлж, удаах байруудад А.Алтжин, У.Билгүүн
85сс ангилал П.Төрбат түрүүлж, удаах байруудад А.Төгөлдөр, Н.Итгэлхүслэн
125сс ангилал П.Мөрөн түрүүлж, удаах байруудад Х.Мөнхболор, Б.Батмөнх
250сс ангилал Э.Халиунболд түрүүлж, удаах байруудад Х.Тэмүүжин, Ч.Оргил
Сонирхогч ангилал Т.Буян түрүүлж, удаах байруудад О.Сандагдорж, Б.Энхжаргал нар орлоо.
- Details
Red Bull 2015 уралдаан Дархан хотод зохиогдлоо
Сонголон хайрхан компаний нэрэмжит мотоциклын бартаат замын улсын аварга шалгаруулах Red Bull 2015 уралдаан Дархан хотод зохиогдлоо. Уралдаан 5 ангилалд явагдаж дүнгээ гаргав.
65сс ангилал 1-р байр Б.Хонгор 85сс ангилал 1-р байр П.Төрбат
2-р байр А.Алтжин 2-р байр Э.Улсболд
3-р байр Б.Буянхишиг 3-р байр Н.Итгэлхүслэн
125 сс ангилал 1-р байр П.Мөрөн 250сс ангилал 1-р байр Э.Халиунболд
2-р байр Б.Батмөнх 2-р байр Х.Тэмүүжин
3-р байр Б.Балжинням 3-р байр Ч.Оргил
Сонирхогчдын ангилал 1-р байр Б.Энхжаргал
2-р байр Б.Анхбаяр
3-р байр Н.Төрхуяг
Улсын аваргын дараагийн цуврал уралдаан 7-р сарын 6 Сэлэнгэ Шаамар сум, 7-р сарын 7 Сэлэнгэ Зүүн бүрэн сум
- Details
Залуучуудын Улсын Аварга шалгаруулах уралдаан болж өнгөрлөө
Монгол улсад авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн нэрэмжит автомашины бартаат замын залуучуудын улсын аварга шалгаруулах уралдаан зохиогдож өндөрлөв.
Уралдааныг зохион явуулахад ивээн тэтгэгчээр Зэлтэрийн зам компани, Нью жуулчин компани, Монгол аялал, Кар турист зэрэг компаниуд оролцож ажилласанд талархалаа илэрхийлье. Нийт оролцсон 47 тамирчдаас Акума компаний тамирчин Саруултөгс шилдэг нь байж түрүүлсэн бол удаах байрт Наранбаатар, Мөнхтогтох нар шалгарч, цом, алт,мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдав. Уралдааны тусгай шагналаар Д.Золзаяаг шалгаруулж шагналаа.
- Details
П.Бямбаа агсаны нэрэмжит уралдаан болж өнгөрлөө
Монгол улсад мотоспорт үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд мотоспортын мастер П.Бямбаа агсаны нэрэмжит Улаанбаатар хотын аварга шалгаруулах мотокроссын уралдаан 5 ангилалд зохиогдож дүнгээ гаргалаа.
65сс ангилал :1-р байр А.Алтжин, 2-р байр Б.Хонгор, 3-р байр М.Мөнххүслэн
85сс ангилал :1-р байр Х.Баттүшиг, 2-р байр Н.Итгэлхүслэн, 3-р байр П.Төрбат
125сс ангилал :1-р байр П.Мөрөн, 2-р байр Х.Мөнхболор, 3-р байр Б.Батмөнх
250сс ангилал :1-р байр Э.Халиунболд, 2-р байр Х.Тэмүүжин, 3-р байр Т.Баярмагнай
Сонирхогч ангилал :1-р байр Н.Төрхуяг, 2-р байр Б.Энхжаргал, 3-р байр Түвшинжаргал
Уралдааны тусгай шагналыг Сандагдоржид олголоо.
- Details